Сүүлийн 24 цагт 27 тохиолдол эдгэрч, эмнэлгээс гарсан талаар ХӨСҮТ-ийн халдварт өвчний тандалт судлагааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2801 байна. Үүнээс эдгэрсэн 2097 хүн буюу 74.8 хувь нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар эмнэлгүүдэд 689 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Үүнээс биеийн байдал маш хүнд 1, хүнд 7, хүндэвтэр 62, хөнгөн 619 хүн эмчлэгдэж байна.