ХСҮТ сөрөг даралтаар шарх эмчлэх аппараттай боллоо. Том хэмжээтэй, эдгэрэлт муутай архаг явцтай, цооролт, холголтоос үүссэн мөн чихрийн шижингийн шалтгаантай гээд олон төрлийн шархыг дэлхийн улс орнуудад сөрөг даралтын тусламжтайгаар үр дүнтэй эмчилдэг нь стандарт болж тогтжээ.
Сөрөг даралт нь Олон улсын эмнэлзүйн судалгаанд шархны эдгэрэлтийг шархны хэмжээнээс хамааран 1.5-2 дахин түргэсгэдэг, шархны хүндрэлээс сэргийлдэг өндөр үр дүнтэй, эдийн засгийн хувьд ашигтай болох нь бүрэн нотлогдсон юм.
Энэхүү аппаратыг ашигласнаар архаг, төвөгтэй шархны эмчилгээний асуудалд дэвшил гарч байна.