Дэлхийн бусад улс орнуудын жишгээр шинж тэмдэггүй болон хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн иргэдийг нэг өрөөнд байлгана гэдгийг ХӨСҮТ-ийн халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Тэрбээр, "Халдвартын клиник бол зориулалтын эмнэлэг бөгөөд дөрөв болон зургаагаар нь нэг өрөөнд байрлуулж байгаа. Ихэнх тохиолдолд дөрөвөөр нь нэг өрөөнд байрлуулдаг" гэлээ.
Мөн эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг долоо хоног тусгаарлан ажиглах байранд, 7 хоног гэрт нь тусгаарлаж байгаа гэнэ. Эхний 7 хоногийн хугацаанд хоёр удаа шинжилгээ авч халдвар илэрвэл эмнэлэгт тусгаарлана. Харин хариу 2 удаа сөрөг гарвал гэрт нь шилжүүлээд НЭМГ-аас 3 дахь давтан шинжилгээг авах ажлыг зохион байгуулж буй.