Хөл хорио тавигдсан ч халдвар тархах эрсдэл байгаа гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй. Учир нь иргэд халдварыг бүрэн хумиад авчихсан юм шиг хандлага гаргаж байна гэж ХӨСҮТ-ийн халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Тэрбээр, "Үргэлжлүүлэн бид өчигдөр тандалтын зорилгоор гадуур ажиглалт хийхэд иргэд олуулаа бөөгнөрч, золголт хийж, үйлчилгээний газраар бөөгнөрч, амны хаалтаа буруу зүүж байгаа нь харагдлаа. Халдварын тархалт үргэлжилж байгаа учраас аливаа зүйлд хянамгай хандаж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж байхыг анхааруулж хэлмээр байна" гэлээ.