Хоёрдугаар сарын 11-нээс хойш хийсэн "Нэг хаалга-нэг шинжилгээг хийсний үр дүнд "Нэг хаалга- нэг шинжилгээ"-ний хүрээнд 33 шинэ голомт, 123 халдвартай иргэнийг илрүүлсэн гэж Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээллээ. Тэрбээр, " Нийслэлд зарим халдварын голомт байгаа тул цаашид хөл хориог хэсэгчилсэн байдлаар тогтооно. ААН-үүд үйл ажиллагаа эрхлэхдээ халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, QR кодоо уншуулах болон үйлчлүүлэгчдийг бүртгэх чухал. Хөл хорио тавигдсан ч халдвар байхгүй болсон гэсэн үг биш тул голомтлон гарч буй дүүргүүдэд иргэд халдвар хамгааллын дэглэм сайн барих хэрэгтэй. Эдгээр эрсдэл өндөр газруудад цаашид шаардлагатай бол хатуу хорио биш хэсэгчилсэн хөл хорио тогтооно. "Нэг хаалга-Нэг шинжилгээ" гэдэг үйл ажиллагаа маш үр дүнтэй байсан гэж дүгнэж байна" гэлээ.