Эрүүл мэндийн сайд С.Энхболд Астразенека вакцин хийлгэлээ. Тэрбээр, "ДЭМБ-ын зөвшөөрөгдсөн вакцинууд 18-аас дээш насны хүмүүст хийнэ гэсэн зөвлөмжтэй байгаа. Монгол Улсын хүн амын 18-аас дээш насны 2 сая 100 орчим хүн бий. Өөрөөр хэлбэл нийт хүн амын 60 хувийгг үнэ төлбөргүй вакцинжуулна гэсэн үг. Дараа, дараагийн ирэх вакцинуудын гэрээ хэлэлцэл, хийгдэж байгаа. Гуравдугаар сарын эхээр Ковакс хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжийн 25 мянган тун вакцин орж ирэх ёстой. Ирэх долоо хоногоос ОХУ-ын Спутник вакцин оруулж ирэхээр гэрээ хэлэлцээр хийгдсэн" гэлээ.