Сүүлийн 24 цагийн дотор 42920 хүнд PCR шинжилгээг хийхэд 30 хүнээс коронавирус илэрлээ. Ингээд нийт тохиолдол 2723 болжээ. Мөн 70 хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжсэн бөгөөд нийт эмчлэгдсэн хүний тоо 2003 болов.
Харин нийт 705 хүн иргэн эмчлүүлж байгаас маш хүнд 2, хүнд 6, хүндэвтэр 84, хөнгөн 598 хүн байна. Өнөөдөр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалт эхэлж байгаа тул ЭМЯ-ны ээлжит мэдээллийг цахимаар хүргэхээр болсон билээ.