Египетийн эрдэмтдийн мэдээлснээр, нэг бөхт тэмээний бие махбодод үүсдэг эсрэг бие хүнийхтэй маш төстэй аж. Генетик, микробиологи, дархлаа судлалын профессор Лотфи Шошан “Тэмээний эсрэг бие бүтцийн хувьд хүний биед бий болсонтой төстэй болохыг тогтоолоо. Тиймээс шинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг эмчилгээнд чухал ач холбогдолтой” гэжээ. Эл эмчилгээг ойрын ирээдүйд мэрэгч амьтдад туршихаар төлөвлөсөн гэнэ. Эл судалгааны багийнхны тодотгосноор, эмчилгээний эл арга нь вакциныг орлохгүй юм байна.