Манай улс коронавирусийн дархлаажуулалтыг гурван өрөө дамжуулж хийхээр төлөвлөсөн гэж ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ. Тодруулбал, Эхний өрөөнд эмчид үзүүлэх бол дараагийн өрөөнд вакцинаа тариулж, гурав дахь өрөөнд вакцины дараа хариу урвал гарах эсэхийг хянах юм. Улаанбаатар хотын хэмжээнд дархлаажуулалт явуулах 20 гаруй цэгийг бэлтгэсэн байна. Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтад байхыг ЭМЯ-наас зөвлөв.