Сүүлийн 24 цагийн 36903 хүнд шинжилгээ хийхэд 55 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр батлагдсан тохиолдлын 24 нь нэг хаалга-нэг шинжилгээгээр илэрсэн. Бусад нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс гэж ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Ингэснээр Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо 1,852 боллоо. Улсын хэмжээнд гарсан кластер өвчлөлийн голомтуудад нийт 2,178 тохиолдол бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 47 хүн эдгэрчээ. Монгол Улсад зөөвөрлөгдсөн болон дотоодод гарсан халдварын тохиолдлын тоо 2,693 бүртгэгдсэнээс 1,933 буюу 71.8 хувь нь эдгэрсэн байна.