Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны нэгдүгээр сард 223.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 6,5 хувиар өсөж 13.6 тэрбум төгрөг болжээ. Үүнд тэтгэврийн даатгалын сангийн орлого 13.4 тэрбум төгрөгөөр буюу 8,3 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлсэн гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Нийгмийн даатгалын сангийн зарлага дээрх хугацаанд 223.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 19.1 тэрбум төгрөгөөр буюу 9,4 хувиар өссөн. Үүнд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 25.7 тэрбум, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 2.1 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.