"Нэг өрх нэг шинжилгээ"-г зохион байгуулаад 10 дахь өдрөө үргэлжилж байна. Нэгдүгээрт, эдийн засгаа тэлэхэд, хоёрдугаарт иргэдээ вакцинжуулах, гуравдугаарт, нуугдмал коронавирусийг илрүүлэх зорилготойгоор шинжилгээ хийж 54 тохиолдлыг илрүүлж, 13 голомт шинээр илэрсэн. Үүнээс найман голомт илрэхгүй үлдчих магадлал өндөр байсан гэнэ. "Нэг өрх нэг шинжилгээ"-ний үр дүнд энэ сарын 23-наас ажил амьдралын хэвийн горимд шилжих боломжтой болжээ. Улмаар энэ өдрөөс Засгийн газраас иргэдээ коронавирусийн эсрэг вакцинд хамруулж эхэлнэ. Хүн амаа халдварт өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх коронавиурсийн эсрэг вакцинд 226 тэмбум төгрөг зарцуулна.