УОК өнөөдөр 14.00 цагаас эл асуудлын хүрээнд хуралдана. Хуралдаанаар гамшгийн зэрэглэлийг бууруулах асуудлыг хэлэлцээд дагаж, мөрдөх түр журмыг тодорхой танилцуулна. Энэ журам нь олон нийтэд гэхээсээ илүү ААН-үүдэд гарын авлага болох аж. Тодорхой хэлбэл, ямар ААН-үүдийн үйл ажиллагааг нээхийг УОК-ын дарга 16.00 цагийн орчимд олон нийтэд танилцуулна. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар сарын 23-наас халдвар хамгааллын дэглэмээ баримтлан олон нийт ажил амьдралаа амжуулах боломж нээлттэй болох нь.