Улаанбаатар хотын хэмжээнд зохион байгуулж байгаа “Нэг хаалга-Нэг шинжилгээ”коронавиуруст халдварын тандалт, илрүүлгийн “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г өнөөдөр Сүхбаатар дүүрэгт зохион байгуулна. Уг шинжилгээнд Сүхбаатар дүүргийн 22 861 иргэнийг хамруулах бөгөөд явуулын 75, түр 11 цэгээр шинжилгээг авч эхэлжээ.
Мөн маргааш, нөгөөдөр Баянзүрх дүүрэгт “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үргэлжилнэ. 2021.02.21, 22-нд зохион байгуулагдах "Нэг хаалга - Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүрэгт шинжилгээний 182 баг ажиллана. Засаг даргын зүгээс дүүргийн 28 хороог 5 баг болгон хувааж, шинжилгээ өгөөгүй бүх өрхийг шинжилгээнд бүрэн хамруулах чиглэлийг өгч, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.