ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү өчигдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Эрүүл мэндийн сайд асан С.Мөнхсайханы 2021 оны нэгдүгээр сарын 21-нд гаргасан тушаалын дагуу тэрбээр албаа өгсөн. Ингэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан өөрийг нь хууль бусаар чөлөөлсөн хэмээн дургүйцлээ илэрхийлсэн удаатай. Тиймдээ ч Д.Нямхүү захирал үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн хэмээн үзэж ийн албаа эргүүлэн авахаар шүүхэд хандсан байна.
Шүүхээр дээрх нэхэмжлэлийг хэлэлцэх, эсэх шийдвэр долоо хоногийн дараа гарна. Юутай ч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх түүнийг нэхэмжлэлийг хүлээн авч, шүүгчид хуваарилсан байна.