Дэлхийн улс орнууд хилээр нэвтрүүлэхдээ вакцин тариулсан сертификат болон гэрчилгээг нь харж хил нэвтрүүлэх, агаарын тээврээр үйлчлүүлнэ гэдгийг мэдэгдсэн. Манай улс ч гэсэн сертификат олгохоор төлөвлөн ажиллаж байна хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Мөн вакцины сертификатыг авахдаа бүрэн тун хийлгэсэн байх ёстой. Тодруулбал, эхний тунгаа хийлгээд 21-28 хоногийн дараа хоёр дахь тунг хийлгэх юм. Үүний дараа 14 хоносон хүнд манай улс сертификат олгоно. Гадаадын иргэдэд ч гэсэн ийм шаардлага тавиад, тусгаарлалтад ч тодорхой зохицуулалт хийхээр төлөвлөж байгааг албаныхан онцлов.