Өнгөрсөн 24 цагийн хугацаанд лабораториудад 47110 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавирусний 58 тохиолдол илэрлээ. Үүнээс 48 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын анхны болон давтан шинжилгээнээс илэрсэн байна. Харин “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд 10 хүнээс халдвар илэрч, хоёр нь анхны тохиолдол, бусад нь хавьтлаас илэрсэн аж. Ингээд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд нийт 47 тохиолдол боллоо.