Коронавирусийн мутацид орсон халдвар анх Англи улсад бүртгэгдэж, Япон, Сингапур гэх мэт олон орноор тархсан. Тэгвэл манай оронд мутацид орсон шинэ тохиолдол бүртгэгдсэн эсэх талаар ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодрууллаа. Тэрбээр, "Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн мутацид орсон тохиолдол илрээгүй. Бидний ашиглаж байгаа оношлуур мутацид орсон хувилбарыг илрүүлэх бүрэн хүчин чадалтай. Өөрөөр хэлбэл, Халдвар илрүүлж байгаа тоног төхөөрөмж бол мутацид орсон шинэ тохиолдлыг илрүүлж чадна гэсэн үг. Үүнийг манай улсад оношлуур нийлүүлж буй үйлдвэрлэгчид баталж, албан бичиг ирүүлсэн. Мөн бид дотоодод илрүүлж буй вирусийн баталгаажуулах шинжилгээг олон улсын лавлагаа лаборатори руу байнга явуулж, генийн дараалал зэргийг нь бүртгүүлдэг" гэсэн мэдээлэл өглөө.