"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд 10 хүнээс халдвар илэрлээ. Ингээд нэ сарын 11-нээс хойш "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд нийт 37 халдварын батлагдсан тохиолдлыг илрүүлээд байна. Халдварын нэг тохиолдлын ард маш олон хүн байж болох учраас чухал ач холбогдолтой юм. Шинжилгээний явцад 19 тохиолдлыг илрүүлэн улмаар хавьтлуудыг нь тусгаарлан шинжилэхэд 18 тохиолдол илэрч нийт 37 тохиолдол болоод байгаа.
"Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд 209,336 хүнийг шинжилгээнд хамруулж нийт 37 халдварын тохиолдлыг илрүүлээд байна. Эдгээр тохиолдол нь:
- БГД-ийн 3, 12, 25 дугаар хороо
- БЗД-ийн 26 дугаар хороо
- СБД-ийн 18 дугаар хороо
- СХД-ийн 6, 7, 18, 31, 39 дүгээр хороо
- ХУД-ийн 2, 4 дүгээр хороо
- ЧД-ийн 2, 6, 12 дугаар хороонд тус тус бүртгэгджээ.