Хан-Уул дүүрэгт явуулын шинжилгээний 127 баг 09:18:00 цагийн хооронд дүүргийн нийт 18 хороо буюу /1, 2, 3, 4, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 16, 17, 18, 20, 21/ дүгээр хороодын “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамрагдаагүй өрхийн нэг иргэнээс шинжилгээг байрныхан гадна очиж авна. Мөн алслагдсан бүсийн 12, 13, 14 дүгээр хороонд тус бүр шинжилгээний суурин 1 цэг, явуулын 1 баг шинжилгээ авна. Үүнд: -12 дугаар хороо: суурин цэг 10-р сургууль, явуулын 1 баг -13 дугаар хороо: /26 дугаар сургууль, явуулын 1 баг -14 дүгээр хороо: 165 дугаар цэцэрлэг, явуулын 1 баг тус тус шинжилгээ авна. Иймд тус хороодын иргэд Та бүхэн халдвар, хамгааллын дэглэмээ баримтлан, гэрийнхээ гадна “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд идэвхтэй хамрагдана уу. ЖИЧ: “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд өмнө хамрагдсан өрхийн иргэд дахиад шинжилгээнд хамрагдахгүй!