"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн 63 мянган өрхөөс тус бүр нэг иргэн коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээнд хамрагдсан тухай Баянгол дүүргийн Шуурхай штабаас мэдээллээ.
Тодруулбал, голомтын өргөтгөсөн тандалтын шинжилгээг хоёрдугаар сарын 11, 12, 13-нд хийсэн бол өчигдөр тус дүүргийн өрх бүрээс нэг иргэнийг коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулсан юм. Шинжилгээг суурин 56, явуулын 97 цэгт зохион байгуулжээ.