Гурван голомтод халдвар идэвхтэй тархаж байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Тодруулбал, "Монгол шир" компаниас голомтлон гарсан халдварын тоо 140-д хүрч, 20 гаруй ажилтны гэр бүлийн, найз нөхдийн гээд ойрын хавьтлууд халдварт өртжээ. Мөн "Цахиур төмөр" ХК-д халдварын тархалт их байгаа бол өчигдрийн байдлаар 16-р хороололд буюу БЗД-ийн 36-р байранд халдвар идэвхтэй бүртгэгдэж байна.