Сүүлийн 24 цагийн хугацаанд лабораториудад 38409 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавирусний 28 тохиолдол илэрлээ. Тодруулбал, 27 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын анхны болон давтан шинжилгээнээс илэрсэн бол “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд нэг нь массын дундаас илэрсэн. Ингээд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд нийт 27 тохиолдол илэрлээ.