Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 48 хүн эдгэрч, эмнэлгээс гарсныг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Ингэснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдээд буй коронавируст халдварын нийт 2,416 тохиолдлоос 72.8 хувь нь буюу 1,760 хүн эдгэрсэн байна.