Сүүлийн 24 цагийн дотор 37530 хүнд шинжилгээ хийхэд 33 хүнд халдвар илэрлээ гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр, " Халдварт өртсөн иргэдийн есөн тохиолдол нь "Нэг хаалга, нэг шинжилгээ"-нээс илэрсэн. Харин үлдсэн 24 тохиолдол нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас илэрсэн байна. Улаанбаатар хотод нийт 1578 тохиолдол боллоо. Сүүлийн 24 цагт өөр аймагт халдвар илрээгүй. ХӨСҮТ-өөс 48 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Өнөөдрийн байдлаар 72.8 хувь эдгэрч, эмнэлгээс гараад байна. Нийт 643 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдал маш хүнд хоёр, хүнд хоёр хүн байна" гэв.