Вакцинжуулалт хэзээ хийж эхлэх талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Энэ сарын 23-наас вакцинжуулалт хийж эхэлнэ. ДЭМБ-гаас “Pfizer”-ийн вакциныг яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгоод байгаа. AstraZeneca вакцин энэ долоо хоногт бүх шатны туршилт, шинжилгээгээ даваад зөвшөөрөл нь олгогдоно. Манай улс 4 төрлийн вакцин оруулж ирэхээр гэрээ хэлэлцээр хийж байна. Эхний ээлжинд AstraZeneca, Pfizer-ийн вакцинууд орж ирнэ.
Мөн хадгалалтын бэлэн байдлыг хангасан байгаа. Pfizer вакциныг хадгалах бэлтгэлийг бүрэн хангасан. УБ-ын хэмжээнд 410 мянган өрх байгаа. Одоогоор 200 гаруй мянган өрхөд шинжилгээ хийсэн. PCR шинжилгээ гурав хоногийн хүчинтэй" гэлээ.