"Нэг хаалга-нэг шинжилгээр" нийт 17 хүнээс халдвар илэрсэн гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ.
Тэрбээр, "Хоёрдугаар сарын 11-13-нд Улаанбаатар хотод гарсан идэвхтэй байгаа 30 голомтод тандалтын өргөтгөсөн шинжилгээг хийсэн. Үүнд нийт 100,000 гаруй өрх хамрагдсан. "Нэг хаалга-Нэг иргэн шинжилгээ" арга хэмжээнд эрүүл мэндийн 1,900 гаруй ажилтан дайчлагдан ажиллаж байна.
Нэг айл- нэг шинжилгээнээс батлагдсан нэг тохиолдлын ард 4-5 тохиолдол байдаг учраас иргэд халдвар хамгааллын дэглэмийг сахиж, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг анхааруулж байна" гэж хэлэв.