Сүүлийн 24 цагийн дотор 33219 хүнд шинжилгээ хийхэд 32 хүнд халдвар илэрсэн. Тодруулбал, Олон нийтийн дундаас 6 халдвар илэрсэн бөгөөд бусад нь өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна.
Мөн Сүхбаатар дүүргийн 116 дугаар сургуулиас 14 тохиолдол бүртгэгдээд байна. "Монгол шир" ХК-ийн халдварын тохиолдлын тоо 133 болсон байна. Энэ мэт голомт маш идэвхтэй байна. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын халдварын голомт хяналтад орж эхэлсэн гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын 296 хүн нь хяналтаас гарлаа. Хоёрдогч хавьтал 1433 хүн бий.
Өнөөдөр 655 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдал нь маш хүнд нэг, хүндэвтэр гурван иргэн байна. Харин ХӨСҮТ-д маш хүнд нэг хүн эмчлэгдэж байна