Олон нийтийн дундаас ДӨРВӨН тохиолдол илэрч, ГУРВАН шинэ голомт үүслээ гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ. Тодруулбал, Хөл хорио тогтоосон хоёр хоногийн хугацаанд "Нэг өрх, нэг шинжилгээ" арга хэмжээний үеэр дөрвөн хүнээс халдвар илэрлээ. Эдгээр дөрвөн тохиолдол нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сонгинохайрхан дүүрэг болон Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны иргэдээс илэрсэн байна.