Шинээр 33 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод бүгд бүртгэгдсэн бөгөөд 29 нь хавьтал судлалаар, 4 тохиолдол нь шинээр илэрсэн голомтод бүртгэгдсэн байна. Энэ шинэ голомт нь сургуулийн голомт байна. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2,200 болсон бол үүнээс 1,618 тохиолдол эдгэрсэн. Коронавирусийн халдвар авсны улмаас 568 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эмчлэгдэж байгаа иргэдийн биеийн байдлыг үнэлбэл хөнгөн 477, хүндэвтэр 88, хүнд 2, маш хүнд 1 хүн байгааг ЭМЯ-наас мэдээллээ.