Шинээр хоёр голомт үүссэн. Тодруулбал, Элизабет хотхонд 4, "СиЖиЭс" хувийн эмнэлэгт 8 тохиолдол бүртгэгдэлээ гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Нийслэлд халдварын 13 голомт идэвхтэй байна. Сүүлийн үед гэр бүлийн хавьтлаас гадна аж ахуй нэгж, албан байгууллагын дунд халдвар тархах эрсдэл өндөр байгааг ЭМЯ-наас анхаарууллаа. Иймд иргэд цагаан сараар гэр гэртээ байж, халдварт өвчнөөс хайртай бүхнээ хамгаалахыг зөвлөв.