Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 8 иргэн Архангай аймгийн Эрдэнэбулган суманд очсон тухай бид мэдээлсэн.
Архангай аймгийн онцгой комисс хариу арга хэмжээг яаралтай авч, дээрх иргэдийг тусгаарласан бөгөөд GenExpert-ийн шинжилгээгээр нэгдүгээр хавьтлын бүх иргэдийн хариу сөрөг буюу халдваргүй гарчээ.
Гэхдээ вирусийн халдварын нууц үед давтан шинжилгээ авах бөгөөд иргэн бүр хариуцлагатай байж, дэглэмээ баримтлан, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг дахин анхааруулж байна гэж Архангай аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.