2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 7509 хүн хамрагдсан байна. Байнгын үйл ажиллагаатай шинжилгээний төв 10, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 8 багт нийт 288 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа.
Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 785.606 хүнийг шинжилгээнд хамруулснаас 712.079 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 89.870 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна. Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 1203, ойрын хавьтал 5228, дам хавьтал 25.561 хүн байна.