Архангай аймгийн Эрдэнэбулган суманд ХӨСҮТ-д батлагдсан нэг тохиолдлын ойрын хавьтлын 8 иргэн очжээ. Тодруулбал, Өнөөдөр буюу 2021.02.08-нд ХӨСҮТ-д батлагдсан нэг тохиолдлын ойрын хавьтал болох 8 иргэн Эрдэнэбулган суманд 2-р сарын 5-ны өдөр буяны ажлаар очсон байна.
Эдгээр иргэдээс өнөөдөр /02.08/ PCR шинжилгээний сорьц авсан ба шинжилгээний хариу одоогийн байдлаар гараагүй байгааг эх сурвалж мэдээллээ. Үүнтэй холбоотойгоор шинжилгээний хариу гартал Эрдэнэбулган сумаас гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар бүрэн хаасан байна.