Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаар Батсуурийн Бямбадорж томилогдож, үүрэгт ажлаа өнөөдөр хүлээн авлаа.
- Б.Бямбадорж нь хүний их эмч, эрүүл мэндийн удирдлагын зөвлөх зэрэгтэй, төрийн захиргааны менежмент болон удирдахуйн ухааны магистр, анагаах ухааны доктор, дэд профессор цолтой.
- 1988 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургууль,
- 1995 онд Анагаах ухааны их сургууль,
- 2002 онд Удирдлагын академи,
- 2015 онд АНУ-ын Харвардын Кеннедийн Төрийн захиргааны сургууль,
- 2017 онд Гүрэн дээд сургуулийг тус тус төгссөн. Орос, англи хэлний мэдлэгтэй.
- 1988-1989 онд Халдварт өвчнийг анагаах клиникийн төв эмнэлэгт асрагч,
- 1994-1995 онд Нэгдсэн II эмнэлэгт сэхээний тасгийн эмч,
- 1996-1999 онд АУИС-ийн Клиникийн төв эмнэлэгт их эмч,
- 1999-2018 онд Улсын клиникийн төв эмнэлэг /I эмнэлэг/-т клиникийн эрхлэгч, эмчилгээ, сувилгаа эрхэлсэн захирал, Бөөр шилжүүлэн суулгалтын их эмч, Гемодиализийн төвийн эрхлэгч, эмчилгээ хариуцсан орлогч дарга, ерөнхий захирал,
- 2018 оны 01 дүгээр сараас Эрүүл мэндийн сайдын зөвлөх,
- 2019 оны 01 дүгээр сараас ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар тус, тус ажиллаж байсан.