Хамгийн сүүлд буюу сүүлийн 24 цагт 30 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарсан гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Мөн коронавирусийн халдвар авсан хүмүүсээс биеийн байдал маш хүнд нэг, хүнд таван хүн эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар нийт 567 эмчлүүлж байгаагаас хүндэвтэр 77, хөнгөн 484 хүн байгаа юм. Манай улсад нийт бүртгэгдсэн халдварын тоо 50-аар нэмэгдэж 2073 болсон. Эдгээрээс 1496 нь эдгэрч эмнэлгээс гараад байна.