Халдвар авсан 14 хүн эдгэрч, дараагийн хяналтад шилжлээ. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 1513 тохиолдол бүртгэгдсэн.
Монгол Улсын хэмжээнд нийт коронвирусний батлагдсан тохиолдол 2023 боллоо. Үүнээс 1463 буюу 72.3 хувь нь эдгэрсэн байна.
Одоогоор 547 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Үүнээс биеийн байдал маш хүн 1, хүнд 5, хүндэвтэр 80, хөнгөн 461 хүн байна.