Сүүлийн 24 цагийн дотор 14978 хүнд шинжилгээ хийхэд 34 хүнд коронавирус илэрлээ.
Өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болон шинжилгээ өгөх цэгүүдэд ирсэн иргэдээс ийнхүү халдвар илэрсэн байна.
Монгол Улсын хэмжээнд нийт коронвирусний батлагдсан тохиолдол 2023 боллоо. Үүнээс 1463 буюу 72.3 хувь нь эдгэрсэн байна.