Ирэх гуравдугаар сараас өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Өвчлөл хүндэрч, эмч хүрэлцэхгүй тохиолдол гарвал тэтгэвэрт гарсан эмч нарыг дайчилна гэж ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэл хэллээ.
Түүнчлэн "ДЭМБ-ын онлайн сургалтад 120 гаруй эмч нар хамрагдсан. Мөн 2021 оны нэгдүгээр улиралдаа багтааж вакцин оруулж ирэхээр ажиллаж байна. Хүн амынхаа 60 хувийг вакцинжуулж сүргийн дархлаа тогтоовол өвчлөл буурна. Нэг хүний эмчилгээнд 8 сая төгрөг зарцуулж байгаа нь зөвхөн эм хэрэглээнээс гадна ажиллаж байгаа ажилтны цалин, хамгаалах хувцас хэрэгсэлд зарцуулагдаж байгааг онцлов.