Сүүлийн 24 цагийн дотор 14283 шинжилгээ хийхэд 38 хүнд халдвар илэрлээ. Эдгээр нь өмнө батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд халдвар авсан гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр, "Бүгд нийслэл хотод бүртгэгдсэн. Таван тохиолдлын тандалт судалгааг хийж байна. Голомт өргөн хүрээтэй болж, цар хүрээгээ тэлж байна. Ялангуяа гэр хороолол, нийтийн байранд идэхтэй байна.
- Монгол шир" ХК-иас үүдэлтэй халдварын голомтоос нэмж 7 тохиолдол бүртгэгдлээ. Нийт уг голомтолсон халдварын тоо 25 болж байна.
- Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооллын худалдааны төвөөс үүдэлтэй халдвар авсан иргэдийн тоо 17-д хүрсэн байна.
- Бэлх орчмын айл, өрхүүдийн халдвар идэвхтэй байна" гэлээ.
Өнгөрсөн хоногт 32 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа. Нийт батлагдсан тохиолдол 1928 боллоо. Үүнээс 74 хувь нь эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Өнөөдрийн байдлаар биеийн байдал маш хүнд нэг иргэн эмчлэгдэж буй.