Коронавируст халдвараар ихэвчлэн насанд хүрэгчид, өндөр насны хүмүүс өвчилжээ.
ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нийт халдвартай хүмүүсийн насны байдлыг танилцуулсан юм. Хэвтэн эмчлүүлэгчдийн дунд 20 хүртэлх насны 71 хүн байгаагаас 6 нь 9 хүртэлх насны хүүхэд аж. Одоогоор 21-30 насны 82 хүн, 31-50 насны 102 хүн, 51-60 насны 56 хүн, 61-ээс дээш насны 37 өвчтөн байна. Хамгийн ахмад буюу 92 настай хүн өчигдөр ХӨСҮТ-д иржээ. Түүнчлэн 80-82 настай болон 70-аас дээш настай хэдэн хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.