Коронавирус халдварын шинжилгээ өгөх цаг авсан хүмүүсийн 30-40 хувь нь цагтаа ирэхгүй тохиолдол гарч байгааг эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Шинжилгээ өгөхдөө ЭМЯ-ны цахим хуудас руу орж, гэртэйгээ хамгийн ойр цэгийг сонгож, цаг авах эсвэл 77773773 утсаар gerege киоск, апп-ыг ашиглан цаг авах бүрэн боломжтой. Хэрэв ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн бол өөрт хамгийн ойр байрлах цэгт шинжилгээ өгөөд, хариу гартал өөрийгөө гэртээ тусгаарлах шаардлагатайг холбогдох албаныхан анхаарууллаа.