Эх уурхай нь тодорхойгүй 10 голомтын халдвар маш идэвхтэй тархаж байгааг ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэллээ.
Тэрбээр, "Өнгөрсөн жил монголчууд цахим золголт хийсэн ба энэ жил УОК-ийн шийдвэрийн дагуу Цагаан сарыг мөн гэр бүлийн хүрээнд, цахимаар золгохыг уриалж байна. Улаанбаатар хотод 10 голомт өндөр идэвхтэй байгаа юм. Халдвар авах өндөр эрсдэлтэй газар нь хүний бөөгнөрөл үүссэн газар болж байна.
Манай улсад дэлгүүр, захад хүний бөөгнөрөл үүсэж байна. Цагаан сарын гэр бүлийн хүрээнд, цахимаар золгох тул бэлэг сэлт бэлтгэх, хүнс их хэмжээгээр цуглуулах шаардлага байхгүй. Ингэснээр бид хайртай доныхоо хүмүүсийг эрсдэлээс сэргийлж чадна" гэв.