Сүүлийн 24 дотор 16960 хүнд шинжилгээ хийхэд 31 хүнд халдвар илэрлээ. Тодруулбал, Эдгээр хүмүүс нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал юм.
Мөн Улаанбаатарт хоёр том голомт шинээр үүслээ. "Монгол шир" компанийн халдварын голомтоос 72 хүнд шинжилгээ хийхэд 18 ажилтнаас коронавирус илэрлээ. Нийслэлийн Амгалан Амаржих газраас - 1 ажилтан, төрөх гэж буй ээжээс нийт 2 тохиолдол бүртгэгдсэн.
Сүүлийн 24 цагт 6 хүн эдгэрч гэртээ гарсан. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,890 болсон бол үүнээс 1,398 тохиолдол эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 454 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 1, хүндэвтэр 82, хөнгөн 395 байна.