Коронавирусийн улмаас хүний биеийн А аминдэмийн хэмжээ огцом буурдгийг тогтоосон талаараа Туркийн эмч нар мэдээлсэн байна. Тодруулбал, Анкарагийн анагаах ухааны их сургуулийн профессор Озгур Аслангаар ахлуулсан багийнхан хүнд хэлбэрийн “Ковид-19”-тэй өвчтөнүүдийн бие махбод дахь эмгэгүүд нь А аминдэмийн архаг дутагдлын үр дагавартай төстэй болохыг судалгааныхаа явцад анзаарчээ. Ингэхдээ эрүүл болон коронавирусийн хүнд хэлбэрийн халдвартай нийт 50 хүний цусны шинжилгээг харьцуулсан бөгөөд өвчтөнд ретинолын нягтаршил маш бага байжээ. Эрдэмтдийн тайлбарлаж байгаагаар А аминдэмийн молекул болох интерферонууд нь вирусийн эсрэг уургийн молекулуудыг нэгтгэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь А аминдэм буюу ретинолын задралаас урьдчилан сэргийлэх эмийг коронавирустэй тэмцэхэд ашиглах боломжтойг харуулжээ. Эрдэмтэд уг судалгаандаа түшиглэн ойрын хугацаанд ретинолын үр дүнг коронавирусийн эмчилгээнд туршиж үзэхийг хүсэж буй бөгөөд энэ нь сайн дурын үндсэн дээр явагдахыг мэдээллээ.
Бэлтгэсэн: Э.Хана