Батлан хамгаалахын их сургуулийн хоёр багшаас халдвар илэрчээ. Нэг багшийн гэр бүлийн таван хүнээс халдвар илэрсэн байна. Одоогоор хоёр батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хүмүүсийг тусгааралтад авч, тандалт судалгааг хийж байгааг эх сурвалж мэдээллээ.