Сүүлийн 24 цагийн 14897 хүнд шинжилгээ хийхэд 27 хүнээс халдвар илэрсэн. Эдгээр нь тусгаарлан ажиглах байранд байсан иргэд болон батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хүмүүс байна.
Сүүлийн 24 цагт 21 хүн эдгэрч гэртээ гарчээ. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,859 болсон бол үүнээс 1,392 тохиолдол эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 454 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 1, хүндэвтэр 76, хөнгөн 376 байна.