"Тоёоко Инн" зочид буудалд тусгаарлагдаж байсан иргэдээс коронавирусийн халдвар илэрчээ. Иймд халдвартай нь батлагдсан иргэдийг ХӨСҮТ-рүү яг одоо зөөвөрлөж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Одоогийн байдлаар нийт хэдэн хүн халдвар авсан нь тодорхой болоогүй байна. Халдвартай нь батлагдсан иргэд "Их Мөнх Наран" ББСБ-ын ойрын хавьтлууд юм" гэсэн мэдээлэл өглөө.