Сүүлийн 24 цагийн хугацаанд буюу өчигдрийн 08.00 цагаас 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 08.00 цаг хүртэл нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 8483 хүн нэвтэрчээ. Тухайлбал 1210 тээврийн хэрэгслээр 2812 зорчигч хот руу нэвтэрч, 1641 тээврийн хэрэгслээр 5671 зорчигч хотоос гарсан байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 84 ажилтан үүрэг гүйцэтгэж байна.