Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын худалдааны төвд ажилладаг иргэнээс халдвар илэрсэн гэж ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Тухайн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын найман хүнээс халдвар илэрсэн. Энэ бол шинэ голомт гэдгийг хэлэв.
Мөн Сэлэнгэ аймагт ээлжийн ажлын журмаар явсан иргэн халдвар авсан нь тогтоогдсон. Халдвар авсан иргэний эх уурхай нь Улаанбаатар учир Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн гэж үзэхгүй юм.